Туслах цэс

Гишүүн компани

Холбоос

www.geology.mn

Утасны булан

Монголын Үйлдвэрлэлийн Геологчдын холбооны вэб сайтад тавтай морилно уу!!!       Нийт геологчиддоо шинэ жилийн баярын мэнд хүргэе!
 
                                                                                                                                         Дэлгэрэнгүй...  
ШИНЭ, МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ PDF Хэвлэх И-майл
2010 оны 04 сарын 14

Хүндэт гишүүддээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2010 оныг Ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих жил болгон зарласан билээ.

Технократ сэтгэлгээтэй зохион бүтээгч, шинийг санаачлагч инженерүүдийн ур ухаан, оюуны чадавхийг ашиглах нь Монгол улсын цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой юм.

Иймд МҮХАТанхимаас 4 сарын 26-ны өдөр Үндэсний хэмжээнд инженерүүдийн анхдугаар их чуулганыг зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн инженерүүд болон холбогдох албан тушаалтнуудаа өргөнөөр оролцуулна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг МҮХАҮТ-ийн 327176, This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it ээс авна уу.

Хүндэтгэсэн,

МУУҮА

----------------------------------------------------------

Dear members

MNCCI Announced 2010 a Green economy, support green businesses year.

Using Technocrat inventor’s, innovative engineer’s potential and skill have great importance to Mongolian future development. For this reason MNCCI is organizing first “Engineers Meeting” on April 26 and inviting engineers and officials to the meeting.

For more information contact MNCCI. Phone: 327176. E-mail: This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it

Best regards

MNMA

 

 
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТ PDF Хэвлэх И-майл
2010 оны 03 сарын 04

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 08 сарын 18-ны өдрийн 227 тоот тушаал, Геологийн салбарын инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн геологийн салбарын инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг 3 сарын 15-наас 4-р сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулах тул дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн 2010 оны 03 сарын 10-ны дотор ШУТИС, ГГТС-ийн, Ашигт малтмалын салбар (230 тоот өрөө)-т ирж бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй>>
 
“ХАЙГУУЛЧИН” СЭТГҮҮЛ ХЭВЛЭГДЭХ БОЛЛОО PDF Хэвлэх И-майл
2010 оны 02 сарын 09

     Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн (1976 он хүртэл) ба Геологи, уул уурхайн үйлдвэрийн (1976 оноос) яамны үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний “Хайгуулчин” сэтгүүл 1972 оны IY улирлаас 1983 оны I  улирал хүртэл нийт 42 дугаар, 2600 хүртэл хувиар, 6,5 хүртэл хэвлэлийн хуудас хэмжээтэйгээр хэвлэгдэж, түүнд 800 гаруй зохиогчийн геологийн судалгааны шинэлэг үр дүн, арга аргачлал, сурталчилгааны 700 гаруй өгүүлэл нийтлэгджээ. Энэ үед уг сэтгүүл нь геологчдын төв хэвлэлийн үүрэг гүйцэтгэж байлаа.

Дэлгэрэнгүй>>
 
“АЛДАРТ ГЕОЛОГИЧ” ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ PDF Хэвлэх И-майл
2010 оны 02 сарын 04

           2009 оны 3-р сард “MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP – 2009” эрдэм шинжилгэний хурлын үед олон хүн Монголын засаг төр геологчдийн хөдөлмөрийг дутуу үнэлж, үнэхээр үр бүтээлтэй олон жил тогтвортой ажилласан геологчид ямар ч шагнал, урамшуулалгүй байгааг ярьж байсан. Мөн геологчид бид өөрийн шагналтай болохыг олон хүн цохон тэмдэглэж, хурлаас энэ саналыг дэмжсэн билээ. Монголын Үйлдвэрлэлийн Геологчдын Холбоо, Монголын Геологийн Холбоо энэ саналыг хүлээн зөвшөөрч Монгол Улсын геологийн салбарт ажиллаж буй геологчдын ажлын үр дүн, амжилт бүтээлийг 3 жилд нэг удаа тэмдэглэн шагнан урамшуулах, цаашид өндөр үр бүтээлтэй ажиллах урам зоригийг нь дэмжих, онцгой гавъяа бүхий геологчийг тодруулахаар Монгол Улсын “АЛДАРТ ГЕОЛОГИЧ”-ийг шалгаруулж байна. Та бүхэн дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн 2010 оны 03 сарын 07-ны дотор ирүүлнэ үү. Үүнд:

  • Анкет (3х4 хэмжээний 2 хувь зураг),
  • Бүтээлийн жагсаалт,
  • Дипломын хуулбар,
  • Харъяа байгууллагын тодорхойлолт,
  • Ажлын ур чадварын талаархи мэргэжлийн холбоод, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны аль нэг байгууллагуудын санал, дүгнэлт,
  • Тухайн мэргэжлээрээ залуу геологчдыг дадлагажуулсан баримт,
  • Шинэ ололт, томоохон бүтээл, орд нээж илрүүлсэн байдал, түүний эдийн засгийн үр өгөөж зэргийг нотлох баримт зэрэг болно.

 

Холбоо барих хаяг: Г. Золбоо. Утас: 99022802 И-мэйл: g_zolbood@yahoo.com
 
Монголын Үйлдвэрлэлийн Геологчдын Холбоо
Монголын Геологийн Холбоо
 
 
НӨӨЦИЙН АНГИЛЛЫН ТУХАЙ PDF Хэвлэх И-майл
2009 оны 12 сарын 23

АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН НӨӨЦ, ЭРДСИЙН БАЯЛГИЙН АНГИЛЛЫН ТУХАЙ

       Монгол улс 1998 оноос хойш ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллаа түр журмаар зохицуулсаар байна. Монгол улсын хэмжээнд газрын хэвлийд орших хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийг судлагдсан байдал болон эдийн засгийн ач холбогдлоор нь ангилан ордын нөөцийг тооцоолох, эрдсийн баялагт үнэлгээ өгөх, түүнийг улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхэд мөрдөх үндсэн баримт бичгийн төслийг хэлэлцүүлэхээр та бүхэнд нээлттэй толилуулж байна.

Холбоо барих хаяг:

Д. Алтанхуяг

ЭБЭХЯ-ны Геологийн Бодлогын Газар

Утас: 264883

И-Мэйл: This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it , This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it

 

МОНГОЛ УЛСЫН ХАТУУ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН НӨӨЦ, ЭРДСИЙН БАЯЛГИЙН АНГИЛАЛ – ТӨСӨЛ


МОНГОЛ УЛСЫН ХАТУУ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН НӨӨЦ, ЭРДСИЙН БАЯЛГИЙН АНГИЛЛЫГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР - ТӨСӨЛ

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 Дараагийн > Төгсгөл >>

Yр дүн 1 - 5 . Нийт мэдээллийн тоо: 22

Хэрэглэгчийн булан



Нууц үгээ мартсан бол энд дар!

Random Image

_NO_IMAGES

Хэвлэл нийтлэл