- 06 2-р сар 2012
1. Чуулганы хүрээнд “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн зохион байгуулж, шилдэг дээжийг эрдсийн талст, ховор сонин дээж, хүдэр чулуулаг гэсэн 3 төрлөөр шалгаруулна. Утас: 9979 3438, majigsuren@yahoo.com;
2. “Монгол орны байгаль хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж, ховор агшин, ур чадвар, байгалийн өвөрмөц тогтоц гэсэн 3 төрлөөр бүтээлийг шалгаруулна. Утас: 88116586, d_ochir@yahoo.com
- 06 2-р сар 2012
МОНГОЛЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ-2012 ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ПРАКТИКИЙН “ХАЙГУУЛЧИН 46” ДУГААР СЭТГҮҮЛД ХЭВЛҮҮЛЭХ МАТЕРИАЛЫГ 2012 оны 3р сарын 2 ны ӨДРИЙГ ХҮРТЭЛ ДООРХ ХАЯГААР ХҮЛЭЭН АВНА.
ШУА-ГЭБХ, Б. Энхжаргал Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Утас: 99823757
ШУА-Палеонтологийн Төв, доктор Н.Ичинноров Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Утас: 99089203
ХУРААНГУЙГ ИЛГЭЭХ
- 29 10-р сар 2011

АМГТХЭГ, ГЭБЭХЯ, ШУТИС-ийн харьяа ГГТС, МУИС-ийн харьяа ГГФ болон Геологи, Уул уурхай компаниудын хэвлэл захиалганд үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний “Хайгуулчин” сэтгүүлийг албан ёсоор оруулах санал.
1983 оноос хойш 27 жилийн дараа үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний “Хайгуулчин” сэтгүүлийг сэргээж Монголын Үйлдвэрлэлийн Геологчидын Холбоо 2010 оноос эхлэн эрхлэн гаргаж байгаа билээ.
“Хайгуулчин” сэтгүүлд геологийн салбарын талаарх төр засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомж, заавар журам, Монгол орны геологи, ашигт малтмалын зүй тогтол, судалгааны бодит шинэлэг үр дүн, геологи хайгуулын ажлын аргачлал, технологи, дэвшилтэт техник, багаж хэрэгсэл, геологийн эдийн засаг, геоэкологи, тэргүүн туршлага, нэр томъёо, танин мэдэхүй, геологчдын нийгмийн асуудал, мэргэжилтний дуу хоолой, мэдээлэл сурталчилгаа, танилцуулга зэрэг өргөн хүрээтэй материалууд нийтлэгддэг юм.
Хайгуулчин сэтгүүлийг “Монгол орны геологи, ашигт малтмалын хайгуул” чуулга уулзалтанд зориулан 3 дугаар сард, “Геологичдын өдөр”-ийг тохиолдуулан 10 дугаар сард тус тус хэвлүүлэн жилд 2 дугаар эрхлэн гаргаж байхаар тогтлоо.





