МҮГХ

Thursday, Oct 18th

Last update04:45:52 AM

Хайгуулчин сэтгүүл

  • PDF

ХАЙГУУЛЧИН СЭТГҮҮЛИЙН ТҮҮХЭЭС

Үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний “Хайгуулчин” сэтгүүл нь 1972 оны IV улирлаас эхлэн 1983 оны I улирал хүртэл жилд 4 удаа нийт 42 дугаар хэвлэгджээ. Энэ хугацаанд сэтгүүл нь геологи ашигт малтмал, эрэл хайгуулын ажлын  аргачлал, техник технологи, геологи хайгуулын ажлын эдийн засаг, туршлага солилцох булан, асуулт хариулт, мэдээ мэдээлэл, таны сонирхолд гэсэн үндсэн булангууд бүхий 81-93  хуудастайгаар хэвлэгдэж байжээ.

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

МҮГХолбооноос “Хайгуулчин” сэтгүүлийг сэргээн хэвлүүлж салбарын тогтмол хэвлэл болгох зорилго тавьж 2010 оны 3 сард зохион байгуулсан ММЕR-2010 чуулга уулзалтын үеэр хэвлүүлсэн билээ. 2010-2014 оныг хүртэл сэтгүүлийн нийт 7 дугаарт 90 гаруй зохиогчийн 140 орчим өгүүлэл хэвлэгджээ.


“Хайгуулчин” сэтгүүлийг олон жил нэр хүндтэй авч явсан өмнөх үеэ хүндэтгэж, уламжлалаа хадгалах үүднээс сэтгүүлийн нүүр, эмблемийг хуучин хэвээр нь үлдээж, дугаарыг мөн 1983 онд хэвлэгдсэн хамгийн сүүлчийн дугаараас үргэлжлүүлэн дугаарлаж хэвлэн гаргаж байна.


 

СЭТГҮҮЛИЙН ҮНДСЭН БУЛАН

ТӨР ЗАСГИЙН МЭДЭЭ

ГЕОЛОГИ, АШИГТ МАЛТМАЛ

АРГАЧЛАЛ, ТЕХНОЛОГИ, ТУРШЛАГА, ҮР ДҮН

МЭРГЭЖИЛТНИЙ ДУУ ХООЛОЙ

ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА

 

Жилд сэтгүүлийн 2 дугаар хэвлэгдэн гарч байна.

в  • 3-р сард: MMER чуулга уулзалт

в    • 10-р сард: Монголын геологийн алба үүсгэн байгуулагдсаны ойн баярт зориулагдана.

Цаашдын зорилт

Сэтгүүлийн агуулгыг баяжуулж, чанаржуулан нэр хүндтэй тогтмол хэвлэл болгох, геологчид, мэргэжилтнүүд, ялангуяа үйлдвэрлэлийн геологчдийн байнга хэрэглэдэг “ширээний ном” байлгах зорилт тавин ажиллаж байна.


Редакцийн зөвлөл:

Ерөнхий эрхлэгч: Ч.Энх-Амгалан             99996523

Орлогч эрхлэгч: Ө.Жамъяндорж               99775501

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал       99823757

Гишүүд: С.Авирмэд, Д.Алтанхуяг, Б.Болд-Эрдэнэ, У.Борчулуун, Ж.Бямба, П.Дугараа Г.Дэжидмаа, С.Жаргалан, Н.Ичинноров, Г.Сэрсмаа, Г.Ухнаа, Ж.Цэвээнжав нарын 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


Холбоо барих

Утас:           99996523, 99775501, 99823757

Э-Шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас