МҮГХ

Thursday, Oct 18th

Last update04:45:52 AM

Монголын геологи, хайгуул олон улсын хурал

  • PDF

Монголын үйлдвэрлэлийн геологчид холбооноос санаачлан зохион байгуулсан томоохон ажлын нэг Монголын геологи хайгуул олон улсын чуулга уулзалт билээ. Энэ хурлын гол зорилго нь геологчдын дуу хоолойг төр засаг олон нийтэд хүргэх, тухайн жилийн геологи хайгуулын үр дүнд хэлэлцүүлэх, геологчдын нэр хүндийг өргөх явдал юм. Жил бүрийн хавар 3-р сард хийгдэж байхаар болсон юм. МҮГХ-с санаачласан энэ арга хэмжээ нь жилээс жилд өргөжин тэлж геологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгуулагууд болон геологчид, эрдэмтэд, оюутнуудын хүлээдэг арга хэмжээ болж чадсанд холбооны зүгээс талархан хүлээн авч байна. Хурал дараах байдлаар хийгдэж ирсэн түүхтэй.

МҮГХ УЗ гишүүн Ч.Энх-Амгалан 2004 онд АНУ-ын Невада муж улсын Геологийн Албаны Раундап нэртэй хуралд анх оролцох завшаан тохиолдож улмаар 2005 онд тухайн үед өөрийн ажиллаж байсан Сентерра Гоулд Монголиа компаний хайгуулын төслүүдийн хүрээнд жилийн хайгуулын ажлын үр дүнгээр раундап (Year-end Roundup) зохион явуулж байжээ. Тэр цагаас хойш Монголын геологчдын дунд ийм хурал хийх санааг МҮГХ-ны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, МГХ-ны гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ нар болон бусад хүмүүст хэлэн санал солилцож байсан.

2008 оны 3 сарын 7-ны өдөр ШУТИС-ийн ГГТСургууль дээр зохиогдсон “АМО-ын хайгуул ба нөөцийн ангилалын асуудал” сэдэвт онол практикийн бага хурлын үеэр МҮГХ УЗ Гишүүн М.Очирбат энэ хурлыг жил бүр хийх санаачлага гаргасан.

2008 оны 12 сарын 19-ны өдөр ШУТИС, ГГТС-ийн Ашигт малтмалын салбар дээр хийсэн МҮГХ ба МГХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хамтарсан уулзалтаар Ч.Энх-Амгалан “Моngolia Mineral Exploration Roundup” буюу “Монголын геологи хайгуул” сэдэвт хурлыг жил бүр явуулах санал дэвшүүлэн хэн, хэзээ, хэрхэн зохион байгуулах, түүний ач холбогдол зэргийг тусгасан илтгэл хэлэлцүүлэн дэмжлэг авч төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил ба салбарын боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудын төлөөллийг хамруулсан хурал зохион байгуулах анхны зөвлөл байгуулагдсан билээ.

МҮГХ ба МГХ-ны УЗ-ийн хамтарсан хуралдаан. (ШУТИС, 230 тоот өрөө 2008.12.18)

Энэ цагаас “Mongolia Mineral Exploration Roundup” буюу “MMER” гэсэн англи товчилсон нэртэй, ”Монголын геологи, хайгуул” чуулга уулзалтыг жил бүрийн 3-р сард зохион байгуулж Монгол орны нийт геологчдын дунд тухайн жилд хийсэн геологи хайгуулын ажил, шинэ нээлт, судалгаа шинжилгээний үр дүнг хэлэлцэж цаашдын эрэл хайгуулын ажилдаа шинэ санаа өвөртлөн гардаг уламжлалтай болоод байна. Тус чуулга уулзалтын өмнөх жилүүдийн чуулга уулзалтуудын товч түүх, онцлогуудыг жил бүрээр танилцуулахыг хичээлээ.

“MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2009”

“MMER-2009” анхны чуулга уулзалт нь шинэлэг үйл ажиллагаа байсан тул ЗБЗ нь олон тулгамдсан асуудалтай тулгарч байсан хэдий ч Монголын геологчид, геологи хайгуулын ажил эрхэлж буй компаниудын дэмжлэгээр 2009 оны 03-р сарын 20-ны өдөр Ашигт Малтмалын Ордын Геологи ба Эрэл Хайгуулын Асуудал” онол практикийн бага хурал, 3-р сарын 21-ны өдөр “Mongolia Mineral Exploration Roundup 2009” анхны чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү 2 өдрийн хуралдаанд 500 гаруй геологчид оролцож тэдний санал бодлыг сонсох, нэгтгэх боломж олдсон нь дараа дараагийн хурлуудыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой түлхэц хүчин зүйл нь болсон юм. Дэлгэрэнгүй

“MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2010”

“Mongolia Mineral Exploration Roundup 2010” 2 дахь удаагийн чуулга уулзалт 2010 оны 3-р сарын 12-13-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Оросын Соёл Шинжлэх Ухааны төвд Монголын геологи, тектоник, магматизм, стратиграфи, палеонтологи”, “Монгол орны ашигт малтмал, уран, нүүрсний ордууд” үндсэн сэдвийн хүрээнд ЭБЭХЯ, АМГ, ШУТИС, МУИС, МҮГХ, МГХ, хувийн хэвшлийн компаниуд хамтран зохион байгуулав. Хурлын зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд дарга Д.Бат-Эрдэнэ (МҮГХ), орлогч дарга С.Жаргалан (ШУТИС), нарийн бичгийн дарга Г.Золбоо, гишүүд Б.Болд-Эрдэнэ (МГХ), Д.Алтанхуяг (ЭБЭХЯ), Б.Баатарцогт (МҮГХ), М.Тодбилэг (ЭБЭХЯ), М.Энхжаргал (АМГ), М.Очирбат (МҮГХ), З.Мөнхбилэг (МУИС), Ч.Энх-Амгалан (Жем Проспекторс Монголиа) нарын 11 хүн ажиллав. Дэлгэрэнгүй

“MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2011”

Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн Геологи, газарзүйн сургууль, ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо, Монголын геологийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо хамтран ээлжит “Монголын Геологи, Хайгуул– 2011”олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг 2011оны 3 дугаар сарын 29-31 өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын Үйдвэрчний Эвлэлийн Соёлын Ордонд амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүй

“MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2012”

Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн Геологи, газарзүйн сургууль, ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо, Монголын геологийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо зэрэг 11 байгууллага хамтран “Монголын геологи, хайгуул-2012”олон улсын ээлжит чуулга уулзалт, үзэсгэлэнг 2012 оны 03 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд уламжлал ёсоор Улаанбаатар хотноо МҮЭСТОрдонд амжилттай зохион байгуулав. Чуулга уулзалтын цар хүрээ өргөжин хамтран зохион байгуулагч байгууллага, хуралд оролцогчдын тоо өсөхийн хамт хурлын үйл ажиллагаа англи хэлээр шууд орчуулгатай явагдсан нь геологчид төдийгүй Монгол улсын эрдэс баялгийн салбарт ажилладаг хэн бүхний идэвхтэй оролцдог арга хэмжээ болсоныг илтгэн харуулав. Дэлгэрэнгүй

“MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2013”

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн Геологи, газарзүйн сургууль, ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, Монголын үйлдвэрлэлийн геологчид холбоо, Монголын геологийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо, ШУТИС-ийн Геолог, эрдэс баялгийн музей хамтран ээлжит 5 дахь удаагийн “Монголын Геологи, Хайгуул– 2011”олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг 2013 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвд зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй

 

 

 

 

 

 

 

 

 

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас