МҮГХ

Thursday, Oct 18th

Last update04:45:52 AM

ММER-2009

  • PDF

“MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2009”

“MMER-2009” анхны чуулга уулзалт нь шинэлэг үйл ажиллагаа байсан тул ЗБЗ нь олон тулгамдсан асуудалтай тулгарч байсан хэдий ч Монголын геологчид, геологи хайгуулын ажил эрхэлж буй компаниудын дэмжлэгээр 2009 оны 3-р сарын 20-ны өдөр Ашигт Малтмалын Ордын Геологи ба Эрэл Хайгуулын Асуудал” онол практикийн бага хурал, 3-р сарын 21-ны өдөр “Mongolia Mineral Exploration Roundup 2009” анхны чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү 2 өдрийн хуралдаанд 500 гаруй геологчид оролцож тэдний санал бодлыг сонсох, нэгтгэх боломж олдсон нь дараа дараагийн хурлуудыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой түлхэц хүчин зүйл нь болсон юм.

“MMER-2009” хурал зохион байгуулах комисс нь дарга Д.Бат-Эрдэнэ (МҮГХ), нарийн бичгийн дарга С.Жаргалан (ШУТИС, ГГТС), гишүүд Б.Болд-Эрдэнэ (МГХ), Д.Алтанхуяг (МҮГХ), Б.Баатарцогт (МҮГХ), М.Тодбилэг (ЭБЭХЯ), Э.Ариунцэцэг (МҮГХ), М.Очирбат (МҮГХ), Ч.Энх-Амгалан (хувийн хэвшил) гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллан Монгол улсад Геологийн Алба үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвд зохион байгуулсан.

“Mongolia Mineral Exploration Roundup 2009” чуулга уулзалтын ЗБЗ

ба холбоодын төлөөлөл (2009.03.21)

Хурлын ивээн тэтгэгчээр Поло Ресурсэс, Сентерра Гоулд Монголиа, Сапфир-Гео, Тефис Майнинг, Актлабс Эйшиа, А-Жет, Геосан, Алтан Рио Монголиа, Тэнгэрийн Хүүхдүүд Дриллинг, Литолог, Браун Беар Дриллинг, Бороо Гоулд, Лунда, Майн Инфо, Эрдэнэт, Авекс Монголиа, Мангүүд Дриллинг зэрэг гадаад /8/, дотоодын /8/ болон хамтарсан /1/ хөрөнгө оруулалттай 17 компани ажиллав. Хуралд дотоод гадаадын 500 гаран геологч, судлаач, оюутны төлөөлөл мандатаар оролцсоноос гадна эрдэс баялгийн салбарт ажилладаг хайгуулын, өрөмдлөгийн, ханган нийлүүлэгч, шинжилгээний лабораториуд зэрэг 20 байгууллага үйл ажиллагаагаа сурталчлан үзэсгэлэн гарган үйл ажлаа сурталчлав.


 

Монголын геологи-хайгуул 2009 чуулга уулзалтын шилдэг илтгэгчид ЗБЗ-ийн зарим гишүүдийн хамт

Хурлын үеэр сургалт, эрдэм шинжилгээ, ашигт малтмалын эрэл хайгуулын арга аргачлал, хувийн хөрөнгөөр хийж буй геологи-хайгуулын ажлын зарим үр дүнгүүд тэдгээртэй холбоотой өнөөгийн тулгамдсан асуудлыг хөндөн тусгасан 39 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс хуралд оролцогчдын саналын тоогоор шилдэг илтгэгчийг тодруулсан байна. “MINERAL EXPLORATION ROUNDUP-2009” чуулга уулзалтын шилдэг илтгэлийн I-р байрыг ШУТИС-ийн профессор Г.УхнааАшигт малтмалын ордуудын хайгуул, нөөцийг тооцоолоход тохиолдож буй зарим түгээмэл дутагдлуудын талаар өгүүлэх нь” сэдэвт илтгэлээр, II-р байрыг “Юниверсал Минералз” компаний геологч Ж.Гантулга “Цахир Толгойн цул сульфидын зэс– цайрын ордын хүдэржилтийн онцлог” сэдэвт илтгэлээр, III-р байрыг “Чинтөгс” ХХК-ний геологч Ж.Ган-Очир (Ph.D), “Ашигт малтмалын эрэл, хайгуулын шинжлэх ухаанлаг хандлага” сэдэвт илтгэлээр тус тус эзэлж шилдэг ханын илтгэлээр Заамарын алтны дүүргийн жишээн дээр “ГМС-ийг ашиглан магадлал статистикийн загвараар ашигт малтмалын хэтийн төлвийн зураг хийх” сэдэвт ШУТИС, ГГТС-ийн Д.Сүхтулгын илтгэл шалгарч байжээ. Хурлын илтгэлүүдийн эмхтгэл “Монголын Геосудлаач” сэтгүүлийн №33 тусгай дугаарт хэвлэгдсэн.

 

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас