МҮГХ

Thursday, Oct 18th

Last update04:45:52 AM

mmer-2010

  • PDF

“MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2010”

“Mongolia Mineral Exploration Roundup 2010” 2 дахь удаагийн чуулга уулзалт 2010 оны 3-р сарын 12-13-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Оросын Соёл Шинжлэх Ухааны төвд Монголын геологи, тектоник, магматизм, стратиграфи, палеонтологи”, “Монгол орны ашигт малтмал, уран, нүүрсний ордууд” үндсэн сэдвийн хүрээнд ЭБЭХЯ, АМГ, ШУТИС, МУИС, МҮГХ, МГХ, хувийн хэвшлийн компаниуд хамтран зохион байгуулав. Хурлын зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд дарга Д.Бат-Эрдэнэ (МҮГХ), орлогч дарга С.Жаргалан (ШУТИС), нарийн бичгийн дарга Г.Золбоо, гишүүд Б.Болд-Эрдэнэ (МГХ), Д.Алтанхуяг (ЭБЭХЯ), Б.Баатарцогт (МҮГХ), М.Тодбилэг (ЭБЭХЯ), М.Энхжаргал (АМГ), М.Очирбат (МҮГХ), З.Мөнхбилэг (МУИС), Ч.Энх-Амгалан (Жем Проспекторс Монголиа) нарын 11 хүн ажиллав.

ЗБЗ-өөс “Mongolia Mineral Exploration Roundup” хурлыг “Монголын геологи, хайгуул” гэж нэрлэхээр тогтон албан ёсны логотой болгох шийдвэр гаргасны дагуу нээлттэй шагналт уралдаан өдөр тутмын хэвлэлээр зарлан сийлбэрч, зураач М.Сурахбаяр, геологч М.Тодбилэг нарын хамтран зохиосон эрдсийн зургаан талстад суурьласан геологийн алх, луужингийн зүү бүхий лого шалгарсан нь та бидэнд эдүгээ нэгэнт танил болсон билээ.

ЗБЗ-ийн гишүүд логогийн уралдаанд ирүүлсэн загваруудыг

хэлэлцэж байгаа нь (2010 оны 1-р сарын 26).

Өмнөх хурлын үеэр геологчдын гаргасан саналын дагуу геологчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Алдарт геологч” шалгаруулах журмыг мэргэжлийн геологийн холбоод зохих хууль тогтоомжинд нийцүүлэн баталж зарыг хэвлэлд гаргасан боловч шалгаруулалтанд нэгч хүний материал ирээгүй учир дараа жилийн үйл ажиллагаанд шилжүүлсэн.

“Монголын геологи хайгуул-2010” хурлын ивээн тэтгэгчээр ОюуТолгой, Сентерра Гоулд Монголиа, Сапфир-Гео, Тефис Майнинг, Актлабс Эйшиа, А-Жет, Геосан, Танан Импекс, Алтан Рио Монголиа, Монкаротаж, Гурванталст, Стюарт Монголиа, Энержи Ресурсэс, Литолог, Браун Беэр Дриллинг, Твин Айдол, Юниверсал Минералз, Өмнийн Говийн Элс, Эрдэнийн Эрэл, Монголросцветмет, Грэйт Парагон Групп зэрэг гадаад /10/, дотоодын /10/ болон хамтарсан /1/ хөрөнгө оруулалттай 21 компани ажиллав. Хуралд дотоод гадаадын 600 гаруй геологч, судлаач, оюутны төлөөлөл мандатаар оролцон хайгуулын, өрөмдлөгийн, ханган нийлүүлэгч, шинжилгээний лабораториуд зэрэг 28 байгууллага үйл ажиллагаагаа сурталчилсан ба хурал зохион байгуулах комиссийн зүгээс “Монголын геологи хайгуул-2009” хурлын илтгэл, фото ба видео материалыг CD-нд хэвлэн хуралд оролцогчдод тараажээ.

Монголын геологчдын гол хэвлэл болох “Хайгуулчин” сэтгүүл 1982 оноос хэвлэгдэх нь зогссон байсныг сэргээж геологи хайгуулын болон судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэвлүүлж нийт геологчдын сонорт хүргэж байх нь зүйтэй гэсэн санал ЗБЗ дээр гарсаныг МҮГХ талархан хүлээн авч “Хайгуулчин” сэтгүүлийг өөрийн албан ёсны хэвлэлийн статустайгаар улсын бүртгэлийн дугаар авч редакцийн зөвлөлийг зохион байгуулж ажлыг нь эхлүүлсэн. Улмаар “Монголын геологи хайгуул-2010” хурлын үед хэлэлцүүлсэн илтгэлүүдийн хураангуй “Хайгуулчин” сэтгүүлд хэвлэгдэн гарав.

MMER-2010 чуулга уулзалтыг хандивлагч компаниудын төлөөлөл

Хурлын үеэр “Монголын геологи, тектоник, стратиграфи, палеонтологи магматизм”, “Монгол орны ашигт малтмал, уран, нүүрсний ордууд” гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд гол илтгэлүүд хийгдсэний сацуу Монгол орны газрын ховор шороон элемент, ураны хүдэржилт, тархалт, нүүрсний шинжилгээний шинэ арга стандартууд, геофизикийн аргыг хайгуулд хэрэглэх, экологи, ашигт малтмалын нөөцийн ангилал, хувийн хөрөнгөөр хийгдсэн геологи-хайгуулын ажлын үр дүнгүүд, ашигт матмалын ордын загварчлал, хайгуулын арга аргачлал зэрэг олон асуудлуудыг хамарсан 39 аман, 5 ханын илтгэл хийгдэн хэлэлцүүлэг явагдсан. Хуралд оролцогчдын саналын хуудсаар шилдэг илтгэлийг тодруулахад I-р байрыг Э.Батмөнхийн (Соломон Ресурсэс ХХК) “Ураны тухай үндсэн ойлголт” сэдэвт илтгэл, II-р байрыг “Чинтөгс” ХХК-ны геологч Ж.Ган-Очирын (Ph.D) “Алтны шижирмэг хуримтлалын эрэл, хайгуулын шинжлэх ухаанлаг цогцолбор аргачлалын тухай” сэдэвт илтгэл, III-р байрыг МУИС-ийн профессор Ж.Бямба (ScD) “Монголын геодинамикийн тухай асуудалд” сэдэвт илтгэлүүд эзэлсэн бол шилдэг ханын илтгэлээр ШУА-ийн ГЭБХ-ийн С.Ариунбилэг (Ph.D), АМГ-ын Г.Дэжидмаа (Ph.D) нарын “Монгол орны Мезозойн металлогени” сэдэвт илтгэл тус тус шалгарчээ.

“Монголын геологи хайгуул-2010” хурлын хүрээнд ШУТИС, ГГТС-ийн Геологи Эрдэс баялгийн музейд манай геологчдын цуглуулсан байгалийн өвөрмөц тогтоцтой чулуу хүдрийн шилдэг дээжийн үзэсгэлэн уралдааныг 2010 оны 03 сарын 14-ны өдөр зохион байгуулж профессор Ж.Лхамсүрэн (ScD), музейн ажилтан Ё.Мажигсүрэн, ахлах геологч Т.Намсрай нарын бүрэлдэхүүнтэй шалгаруулах зөвлөл ажиллаж I-р байрыг геологич Д.Жаргалсайханы (Юниверсал Минералз ХХК) Баянхонгорын Цахир толгой цул сульфид ордын хүдрийн 6 дээж, II-р байранд геологич Г.Алтанхуягийн (Хар альмандин ХХК) “Төмөрлөг элсэн чулуу” өвөрмөц өгөршлийн дээж, III-р байрыг Жанчивлангийн экспедицийн дарга асан геологич, өндөр настан Жамбаагийн эрдэс чулуулгийн дээжний цуглуулга тус тус эзэлсэн байна.

Шилдэг дээжний уралдааны тэргүүн байрын шагналт Д. Жаргалсайхан

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас