МҮГХ

Thursday, Oct 18th

Last update04:45:52 AM

Геологчдын ажил мэргэжлийн уралдаан

  • PDF

Геологчдын ажил мэргэжлийн уралдаан

УУЯ, АМГ, Монголын геологийн холбоо, Монголын үйлдвэрлэгчдийн геологчдын холбоо, Монголын геофизикчдийн холбоо хамтран Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт Элсэн тасархайд байрладаг ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн "Зураглалын хээрийн дадлагын сургалтын бааз"-д геологчдын ажил мэргэжлийн уламжлалт уралдааныг зохион явуулав.

Тэмцээний геологийн зураглалын төрөлд 14 баг, эрлийн ажлын төрөлд 12 баг, геофизикийн судалгааны төрөлд 3 баг буюу нийтдээ 29 баг өрсөлджээ.

Энэхүү ажил мэргэжлийн уралдааныг геологийн зураглал, эрлийн ажил, геофизикийн судалгаа гэсэн 3 үндсэн номинацад тулгуурлан спортын болон бусад тэмцээнийг дагалдуулан явуулав. Геологийн зураглал, эрлийн номинацад Теосан" ХХК-ийн ИТА-ны баг, геофизикийн судалгаагаар "Мөнхийн Вулкан" ХХК тэргүүн байрыг эзлэв.Удаах байранд "Алх чулуу" ХХК, "Хөвсгөл геологи" ХХК, "Геологийн судалгааны" төв ТӨҮГ, "Алтай нэгдэл" ХХК.Тео орон" ХХК тус тус шалгарчээ.Мөн ахмад дунд залуу үеийг хамруулсан 200 гаруй хүн оролцсон юм. Энэ удаагийн арга хэмжээ нь олон онцлог үйл явдлаар дүүрэн байлаа. Геологийн эрэл-зураглалын мэргэшсэн компаниар "Гурван

талст" ХХК шалгарч мэргэжлийн холбоодуудын нэрэмжит гэрчилгээ гардан авсан бол 70 шүргэж яваа ахмад геологич Х.Сүхбаатар гадаадад мэргэжил дээшлүүлэх эрхийн бичгээр шагнуулсан юм. Геологчдын ажил мэргэжлийн уралдаанд МҮГХ-г төлөөлж гүйцэтгэх захирал Т.Мөнхтэгш, УЗ-ийн гишүүн Ч.Энх-Амгалан нар оролцож "Шилдэг залуу эрлийн геологич" номинацад түрүүлсэн "Хөвсгөл гео" ХХК-ийн залуу геологич Энхтүвшинд МҮГХ-ны нэрэмжит шагналыг гардууллаа.

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас