МҮГХ

Thursday, Oct 18th

Last update04:45:52 AM

Танилцуулга

МҮГХ MSEG

Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбоо нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн геологийн үйлдвэрлэл, шинжлэх ухаан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс, хамт олныг сайн дурын үндсэн дээр нэгтгэн гишүүнээр баталгаажуулсан, гишүүддээ үйлчилдэг, тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой, ашигт малтмал, эрдэс баялгийн эрэл, хайгуулын ажлыг боловсронгуй болгох, хөгжүүлэх, шинжлэх ухаан, техникийн дэвшлийг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг, үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг, 300 гаруй геологчдийн хуралдаанаар 2006 оны 12 сарын 01-нд Монгол улсын зохих хуулийн хүрээнд байгуулагдсан ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм (МҮГХ-ны дүрмээс).

МҮГХ-ны зорилго, үйл ажилгааны үндсэн чиглэл:

• Геологчдийн эрх ашгийг хамгаалсан, хөдөлмөрийг нь үнэлсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхааран ажиллах

• Монгол улсын ашигт малтмалын нөөцийн ангиллыг олон улсын зэрэглэлд хүлээн зөвшөөрөгддөг болгох

• Геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлын шаардлагатай стандарт, жишгүүдийг бий болгох

• Монголын геологчдийг олон улсын QP зэрэгтэй болгох, мэргэшсэн монголын геологчдийг гадаадад ажиллуулах

• Геологийн суурь болон үйлдвэрлэлийн шинжлэх ухааны судалгааг идэвхжүүлэх

• “Хайгуулчин” сэтгүүлийн чанарыг дээшлүүлэх, залуу геологчид, судлаачдыг дэмжин ажиллах

• Гадаад хамтын ажиллагааг өргөтгөж, сонирхолтой геологийн бүтэц, ашигт малтмалын ордуудыг монголын геологчдод үзүүлэх, хамтарсан хурал семинар зохиох, хээрийн аялал хийх.

• Бусад мэргэжлийн ба ахмадын холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, аливаа асуудалд нэгдсэн байр суурьтай хандах

• Залуу үе, хээрийн үйлдвэрлэлд ажиллаж буй геологчдийн мэдлэг чадавхийг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлж ажиллах

• Геологийн мэргэжлийн ном, гарын авлага хэвлүүлж, гаргахад анхаарах

• Төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж геологчдийн санал бодлыг хүргүүлж, төрийн бодлого, үйл ажиллагаанд нь тусгахыг зорих

• Холбооноос явуулж байгаа аливаа арга хэмжээнд гишүүн байгууллагын геологчдийг нэн түрүүнд татан оролцуулах

• УЗ ба гишүүн байгууллагуудын уулзалтыг тогтмолжуулах

• Цахим хуудасны үйл ажиллагааг тогтмолжуулах

• Гишүүн байгууллагуудтай байнгын харьцаа тогтоож мэдээллээр тогтмол хангах, үйл ажиллагаагаа сурталчилахад дэмжлэг үзүүлэх

Last modified on 2014 оны 4-р сарын 17, Пүрэв гариг, 02:57
Login to post comments

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас Бидний тухай