MMER-2013

  • 2020-01-12 14:05:59

“MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2013”

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн Геологи, газарзүйн сургууль, ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, Монголын үйлдвэрлэлийн геологчид холбоо, Монголын геологийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо, ШУТИС-ийн Геолог, эрдэс баялгийн музей хамтран ээлжит 5 дахь удаагийн “Монголын Геологи, Хайгуул– 2011”олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг 2013 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвд амжилттай зохион байгуулав.

Чуулга уулзалтын платинум ивээн тэтгэгчээр Монголын Уул Уурхайн Корпораци, алтан ивээн тэтгэгчээр Модун Ресурсэс, Голден Хилл, Эс Жи Эс М онголиа, Сентарра Гоулд Монголиа, Хүннү Коул, Гелиодор, Арева Монгол, ивээн тэтгэгчээр Сапфир-Гео, Жем Проспекторс Монголиа, Гамма Логгинг, Танан Импекс, Плюс Минералс, Гурванталст, Эрдэнэс Таван Толгой, Монкаротаж, , Эм Эм Эн Си, Геологи Экьюпмент Саплайс, Алтан Рио Монголиа, Эй Эл Эс Групп, Говь Эксплорейшн, Түмэн Геолог, Литопро, Айбекс Ланд Монголиа, Си Жи Би И Эм, Геотрэйд, Тэргүүн Ресурсэс, Стийл Айрон, Этүгэн Эе, Мөнхийн Вулкан, Тэнгэрийн Хүүхдүүд Дриллинг, Геологийн Төв Лаборатори, Эй Ай Ди Ди, Мондулаан Трэйд, Хөвсгөл Геологи, Илтгоулд, Галакси Гео Монголиа, Геосан зэрэг гадаад /12/, дотоодын /24/, төрийн өмчийн /2/ хөрөнгө оруулалттай 38 компани ажиллаж байна.

5 дахь ойн жилтэйгээ золгож буй “Монголын геологи, хайгуул” буюу “Mongolia Mineral Exploration Roundup” чуулга уулзалтын хүрээнд дараахь ажлууд зохион байгуулагдана. Үүнд:

- Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээний геологи, ашигт малтмал, стратиграфи, магматизм, тектоник, геологи-хайгуулын ажлын үр дүнг харуулсан аман ба ханын илтгэлүүдийн хэлэлцүүлэг

- 3 удаагаа шалгаруулж байгаа “Хайгуулын шилдэг баг” өргөмжлөл гардуулах ёслол,

- Шилдэг илтгэгч ба ба шилдэг ханын илтгэл шалгаруулалт

- Эрдэс, чулуулаг, хүдрийн шилдэг дээжний уралдаан

- 3 дахь удаагаа явагдах “Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаан

- Монгол улсад Геологийн алба үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан гаргах фото альбомын бэлтгэл ажил болох зургийн үзэсгэлэн

- “Газрын тосны геологи, сав газрын анализ” ба “Алтны ордын геологи, хайгуулын арга аргачлал, нөөцийн тооцоолол” сэдэвт богино хугацааны сертификаттай сургалт

- Эрдэс баялгийн салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн