Танин мэдэхүй


Дэлхийн гадаргуугийн өндрийн олон-хэмжээст өгөгдөл 2010
(Global Mulch-resolution Terrain Elevation Data 2010)


АНУ-ын Геологийн алба (USGS) болон Үндэсний гео-орон зайн мэдээллийн хүрээлэн (NGA) хамтран Шайтл Радарын Байрзүйн Үнэлгээ (SRTM)-ний Гадаргуугийн  өндрийн тоон өгөгдлүүд (DTED), Канадын өндрийн өгөгдлүүд, СПОТ5-ийн тулгуур 3-хэмжээст өгөгдлүүдНАСА-гийн Мөс, Үүл болон Газрын Өндрийн хиймэл дагуул (ICESat)-ын өгөгдлүүд, Антарктид болон Грийнлэндийн өндрийн сайржуулсан загварууд гэсэн мэдээллүүдийг нэгтгэн Дэлхийн гадаргуугийн өндрийн олон-хэмжээст өгөгдөл 2010 (Global Mulch-resolution Terrain Elevation Data 2010)-ийг 30, 15 болон 7,5 арк-секунд (arc-seconds)-ийн нарийвчалтай буюу ойролцоогоор 1 км, 500 м болон 250 м хэмжээсүүдээр хамгийн бага болон их өндөр, өндрүүдийн дундаж , голч өндөр, өндрийн стандарт хазайлт, системчилэгдсэн дэд-жишээнүүд (systematic subsample) болон эргийн тодруулалт (breakline emphasis.) зэрэг үзүүлэлтээр боловсруулсан байна.

Энэхүү өгөгдөл нь GTOPO30-ийг сайжруулсан хувилбар бөгөөд хэвтээ датумын хувьд WGS84 (World Geodetiv System 1984), босоо датум нь EGM96 (Earth Gravitational Model 1996) геоидийг хэрэглэсэн байна.
Өгөгдлийг USGS-ийн EROS төвөөс ҮНЭГҮЙ татан авч хэрэглэж болно.