Khaiguulchin magazine
Publications
Latest issue
№70
Abstract This paper presents the preliminary work and results of studying the structural criteria of important critical mineral resources — including graphite associated with metamorphic zone gneiss and crystalline schist, and magmatic lithium of acidic and alkaline composition. The study area covers the areas of Khökh Tag graphite and Tsagaan Ders lithium license, as well as adjacent territories, located within the Dundgovi metallogenic belt of Central Mongolia, which is part of the Central–Eastern Mongolian major metallogenic province. The mineralization is spatially associated with strike-slip fault zones and ring-radial structural systems. On the Initial Study of Structural Criteria for Certain Important Mineral Resources.
MONSEG members can read every issue in full as a PDF. Become a member
11 issues
Back issues
№69
Геологи, эрдэс баялгийн салбарынханы “Монголын геологи, хайгуул 2025” чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцогчдод Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Уул уурхайн салбарын анхдагч нь геологийн салбар бөгөөд Монгол Улсын Засгийн газар геологийн судалгаа, хайгуулын ажил, олборлолт, боловсруулалт дээр онцгой анхаарч эрдэс баялгийн салбарыг нэмүү өртөг, шинэлэг технологи, техникийн дэвшлийг агуулсан аж үйлдвэржилт рүү чиглүүлэн, хагас болон эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, зах зээлд нийлүүлэн ажиллахыг эн тэргүүний зорилтоо болгон ажиллаж байна.
№68
Монгол Улсад Үндэсний геологийн алба үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой, Монголын Геологи, Хайгуул чуулга уулзалт, үзэсгэлэн зохион байгуулагдсаны 15 жилийн ойн халуун мэндийг геологи, эрдэс баялгийн салбарын нийт хамт олондоо хүргэн мэндчилье. Монголын Геологи, Хайгуул чуулга уулзалт нь төрийн захиргааны байгууллага, шинжлэх ухааны байгууллага, их сургуулиуд, мэргэжлийн холбоод хамтран жил бүр зохион байгуулж ирсэн манай улсад суугаа гадаад орнуудыг элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, салбарын аж ахуйн нэгжүүд, эрдэмтэд, ахмадууд, мэргэжлийн инженер техникийн ажилчид, оюутнууд оролцдог өргөн цар хүрээг хамарсан, мэдлэг оюун тэлсэн, ач холбогдол өндөртэй салбарын томоохон үйл ажиллагаа юм.
№67
Та бүхний 60 жилийн өмнө нээн илрүүлсэн Эрдэнэтийн овоо ордыг ашиглаж эхэлснээс хойш өнгөрсөн 45 жилийн хугацаанд улс эх орны нийгэм, эдийн засгийн хөгжилд, тэр дотроос онцолвол геологийн шинжлэх ухаан, геологийн салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж ирсэн билээ. Зөвхөн 2022 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 574 мян.тн зэсийн, 5.9 мян.тн молибденийн баяжмал үйлдвэрлэн, Улсын төсвийн орлогын 10.5%-д ногдох 1.8 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн бол энэ онд 2 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна.
№66
Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, геологи-эрдэс судлалын ухааны доктор, Монгол Улсын зөвлөх геологич, профессор С.Жаргалангийн хөдөлмөр бүтээлд зориулсан “Хайгуулчин” сэтгүүлийн 66 дахь дугаар эрхэм геологич, уншигч Та бүхний гар дээр очиж байна. С.Жаргалангийн хөдөлмөр бүтээл, геологийн салбарт оруулсан хувь нэмэр, шавь нарынх нь эрдэм шинжилгээний өгүүлэл, хамтран ажиллагч мэргэжил нэгт нөхдийн дурсамж энэ удаагийн дугаарт хэвлэгдэн гарлаа.
№ 65
Хилийн бүрдлийн массивыг анх 1943 онд Маринов нар (1943) 1:1000000-ны масштабын зураглалаар түрүү мезозойд, 1950-аад онд Данилов нар (1952) юрын настай порфирит комплексоор ялгасан байдаг. 1:500000-ны масштабын геологийн зурагт дунд-хожуу юрын Ямалх бүрдлийн I фазад хамааруулж Гүн жалга, Үүлэн хааны массивуудыг ялгасан байдаг (Махбадар, Дэлгэрцогт, 1990).
№64
“Хайгуулчин” сэтгүүлийн эрхэм уншигчид, салбарын хамт олон Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Улс, эх орны эдийн засгийг нуруун дээрээ авч яваа уул уурхайн салбарын суурь үндэс болсон геологийн салбар маань энэ онд 83 нас хүрч байна. Геологчид та бүхний нээн илрүүлсэн орд, илрэл нь уурхай, уулын үйлдвэр болон өргөжиж, улс эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын 93 хувь, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь статистик үзүүлэлтээр нотлогдож байна.
№ 63
Эрхэм уншигч, геологич, хайгуулч Танд Монголын геологичдын өдрийн мэндийг хүргэе! Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн ням гарагийг салбарын ажилтны тэмдэглэлт өдөр “Геологичдын өдөр”-ийг баталсан ба үүнтэй холбогдуулан “Хайгуулчин” сэтгүүлийн шинэ дугаарыг хэвлэн гаргадаг уламжлал нэгэнт тогтжээ.
№62
Эрхэм хүндэт геологичид Та бүхэнд үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний “Хайгуулчин” сэтгүүлийн 62 дахь дугаарыг өргөн барьж мэндчилж байна. 2019 онд Монгол Улсад “Үндэсний геологийн алба” үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой өргөн цар хүрээтэй, бүтэн жилийн арга хэмжээ болж салбараа сурталчлан таниулсан, олон үйл явдал тохиосон, онцгой жил болж өнгөрлөө.
№61
“...Улсын бүх чулуун нүүрсний үйлдвэр ба алтны уурхайг эрхлэн удирдах хийгээдтүүнчилэн үйлдвэрийн төрөл бүрийн ашигт малтмалын түүхий эд болон түлш, бусад төрлийн ашигтмалтмалуудыг эрж тэмтрэн олох, ашиглах ажлыг явуулах уурхай ба ашигт малтмалын трестийг Àжүйлдвэр ба барилгын яамны харъяанд бие даасан аж ахуйн тооцоотойгоор зохион байгуулсугай” гэжтогтоосноор Ìонголын геологийн албаны үндэс суурь тавигдсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл тус трест ньашигт малтмалын эрэл, хайгуул, ашиглалт хариуцсан улсын чанартай бие даасан анхны байгууллагаболжээ.
№60
Монголын геологийн салбарын нүсэр баялаг түүхэн хөгжлийн нэгэн арван жилийн зарим онцлох үйл явдлыг системчлэн үзүүлж тоочих нь зүйтэй гэж үзэн үүгээр толилуулж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яам 2008 онд шинээр эмхлэгдэн байгуулагдсанаар өмнө байсан Үйлдвэр худалдааны яамны харъяанд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газар нь салж өргөжин тус тусдаа биеэ даасан газар болсоны нэг нь Геологийн бодлогын газар юм.
