Гишүүнчлэл
Монголын геологичдын мэргэжлийн хамт олонд нэгдээрэй
Хайгуулчин сэтгүүл, гишүүдийн сүлжээ, сургалт болон чуулганы хөнгөлөлт — бүгд нэг жилийн гишүүнчлэлд багтана. QPay-ээр шууд төлж, цахим гэрчилгээгээ тэр даруй аваарай.
- 12 сарын хугацаатай, эрт сунгавал үргэлжилнэ
- QPay — бүх банкны аппаар төлнө
Гишүүнчлэлийн багц
Өөрт тохирох багцаа сонгоно уу
Бүх багц 12 сарын хугацаатай: төлбөр төлсөн өдрөөс, баримт шаарддаг багц баримт баталгаажсан өдрөөс эхэлнэ. Хугацаа дуусахаас өмнө сунгавал шинэ хугацаа одоогийнхоо дараанаас эхэлнэ.
Албан байгууллага
Геологи, Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л албан байгууллагуудад бид бүхний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно
3,000,000₮/ жилд
Багтсан давуу эрх
- Онлайн Хайгуулчин сэтгүүл, вебинарт нэвтрэх эрх
- Монголын Геологи, Хайгуул чуулга уулзалтад 10% хөнгөлөлттэй оролцох
- Сайн туршлага, шинэ технологийг сурталчилах
- Сургалт, семинар, вебинар, үйл ажиллагаануудад хөнгөлөлттэй/үнэгүй оролцох
- Мэргэжлийн зөвлөх санал болгох
- ОУ-ын экспо, хуралд хөнгөлөлттэй оролцох, гадаадын хөрөнгө оруулагчтай танилцах
- Ажлын байрны өдөрлөг
Нэвтэрч гишүүн болохБүртгэлгүй юу? Бүртгүүлэх
- Санал болгох
Хувь хүн
Уул уурхайн тогтвортой үйл ажиллагаа, Хариуцлагатай уул уурхайг хамтдаа хөгжүүлэхийг хүссэн хүн бүхэнд манай холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
200,000₮/ жилд
Багтсан давуу эрх
- Цахим үйлчилгээ авах
- Онлайн Хайгуулчин сэтгүүл, вебинарт нэвтрэх эрх
- Холбооны тоон архив, гишүүдийн мэдээллийн санд хандах
- Сургалт, семинар, вебинар, үйл ажиллагаануудад хөнгөлөлттэй/үнэгүй оролцох
- ОУ-ын экспо, хуралд хөнгөлөлттэй оролцох, гадаадын хөрөнгө оруулагчтай танилцах
- Ажлын байрны өдөрлөг
Нэвтэрч гишүүн болохБүртгэлгүй юу? Бүртгүүлэх
Оюутан (Бакалавр, Магистр, Доктор) болон Ахмад Настан (Эрэгтэй: 60+, Эмэгтэй: 55+)
Геологи, Уул уурхайн чиглэлээр суралцдаг бүх оюутан залуус болон Ахмад настангуудад манай холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
20,000₮/ жилд
Багтсан давуу эрх
- Цахим үйлчилгээ авах
- Онлайн Хайгуулчин сэтгүүл, вебинарт нэвтрэх эрх
- Ажлын байрны өдөрлөг
- Мэргэжил сурталчилгаа
- Ментор хөтөлбөр
Баталгаажуулалт шаардлагатай
Оюутны үнэмлэх эсвэл ахмад настан болохыг нотлох иргэний үнэмлэхний зургаа илгээнэ. Төлбөр төлсний дараа ажилтан шалгаж идэвхжүүлнэ.
- Баримтаа илгээх
- QPay-ээр төлөх
- Ажилтан шалгаж идэвхжүүлнэ
Нэвтэрсний дараа баримтаа энд илгээнэ.
Нэвтэрч гишүүн болохБүртгэлгүй юу? Бүртгүүлэх
Гишүүд юу авах вэ
Гишүүнчлэлийн гол давуу талууд
Хайгуулчин сэтгүүл
Сэтгүүлийн бүх дугаар болон архивыг онлайнаар уншина.
Гишүүдийн сан
Салбарын мэргэжилтнүүдтэй холбогдож, сүлжээгээ өргөжүүлнэ.
Хөнгөлөлт
MMER чуулган, сургалт, семинар, вебинарт хөнгөлөлттэй оролцоно.
Цахим гэрчилгээ
QR кодоор баталгаажих гэрчилгээгээ хэвлэж, ажил олгогчдоо үзүүлнэ.
MMER 2026 · mmer.mn
Гео аялал
Монголын томоохон уурхай, үйлдвэрүүдэд туршлагатай геологичдын хамт очиж, ордын геологийг бодитоор үзээрэй. Аяллын тасалбарыг mmer.mn дээр худалдаалж байна.
Бүх аялал, тасалбарГЕО АЯЛАЛ – БАДРАХ ЭНЕРЖИ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ ОНЦГОЙ БОЛОМЖ
- Ураны ордын геологи, ГДУОлборлолтын технологийг бодитоор харна
- Олон улсын болон дотоодын туршлагатай мэргэжилтнүүдээс шууд суралцах боломж
- Мэргэжлийн сүлжээ (networking)-гээ өргөжүүлэх үнэт орчин
- Орчин үеийн уул уурхайн технологи, тогтвортой хөгжлийн шийдлүүдтэй танилцана
50,000₮
mmer.mn дээр захиалахГЕО АЯЛАЛ – ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ ОНЦГОЙ БОЛОМЖ
- Монголын хамгийн том уул уурхайн төслийн нэг болох Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана
- Ордын геологи, хүдрийн биет, олборлолт, боловсруулалтын үе шатуудыг бодитоор харна
- Туршлагатай геологич, инженерүүдээс шууд суралцах боломж
- Мэргэжлийн сүлжээ (networking)-гээ өргөжүүлэх үнэт орчин
- Онолын мэдлэгээ практиктай холбож, ойлголтоо гүнзгийрүүлнэ
499,000₮
mmer.mn дээр захиалах
Төлбөр ба гишүүнчлэл
Өөр асуулт байвал бидэнтэй холбогдоно уу: hello@monseg.mn · 9903 0960
Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Багцаа сонгосны дараа QPay нэхэмжлэх үүснэ. Аль ч банкны аппаар QR кодыг уншуулах, эсвэл утсан дээрээ банкны аппаа шууд нээж төлнө. Төлбөр орсон даруйд гишүүнчлэл идэвхжинэ.
Байгууллагын нэр дээр e-баримт авч болох уу?
Тийм. Захиалга үүсгэхдээ «Байгууллагын нэр дээр e-баримт авах» хэсэгт регистрийн дугаараа оруулна. Хоосон орхивол хувь хүний e-баримт олгоно.
Гишүүнчлэл хэзээнээс хэдий хүртэл хүчинтэй вэ?
12 сар хүчинтэй. Төлбөр төлсөн өдрөөс эхэлнэ; оюутан, ахмадын багц таны баримтыг баталгаажуулсан өдрөөс эхэлнэ. Хугацаа дуусахаас өмнө энэ хуудаснаас сунгаж болно: шинэ 12 сар одоогийн хугацаа дуусахад эхэлдэг тул нэг ч өдөр алдагдахгүй.
Оюутан, ахмад настны багцыг хэрхэн авах вэ?
Нэвтэрсний дараа оюутны үнэмлэх эсвэл иргэний үнэмлэхнийхээ зургийг илгээж, төлбөрөө төлнө. Манай ажилтан баримтыг шалгаж гишүүнчлэлийг идэвхжүүлээд и-мэйлээр мэдэгдэнэ.
Гэрчилгээгээ хаанаас авах вэ?
Гишүүнчлэл идэвхжмэгц «Гэрчилгээ» хуудаснаас A4 хэмжээгээр хэвлэх эсвэл PDF-ээр хадгална. Гэрчилгээн дээрх QR кодоор хэн ч баталгаажуулж болно.
