Хууль эрх зүй
Нууцлалын бодлого
Бид таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг тухай. Энэ бодлого monseg.mn болон MonSeg Mobile-д хамаарна.
MonSeg Mobile · Сүүлд шинэчилсэн:
Энэхүү Нууцлалын бодлого нь MonSeg Mobile гар утасны аппликейшнийг (цаашид “Апп” гэх) ашиглах үед бид таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалж байгааг тайлбарлана. Аппыг ашигласнаар та энэхүү бодлогод заасан журмыг зөвшөөрсөнд тооцно.
Бидний цуглуулдаг мэдээлэл
Апп-ийг ашиглах явцад бид дараах мэдээллийг цуглуулж болно:
- Бүртгэлийн мэдээлэл: овог, нэр, и-мэйл хаяг, утасны дугаар, ажилладаг байгууллага болон нэвтрэх нууц үг.
- Профайл мэдээлэл: профайл зураг, гишүүнчлэлийн болон мэргэжлийн бичиг баримт, гишүүнчлэлийн статус.
- Камерын хандалт: гишүүнчлэл болон бичиг баримт баталгаажуулах QR болон зураасан код уншихад камерыг ашиглана. Уншсан кодоос бусад зураг хадгалагдахгүй.
- Ашиглалтын мэдээлэл: төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем, апп-ийн доторх үйлдэл зэрэг техникийн үзүүлэлт.
Мэдээллийг ашиглах зорилго
Цуглуулсан мэдээллийг бид зөвхөн дараах зорилгоор ашиглана:
- Таны бүртгэл болон гишүүнчлэлийг үүсгэх, удирдах.
- Гишүүнчлэл болон бичиг баримтыг баталгаажуулах.
- Апп-ийн үйлчилгээ, мэдэгдэл, шинэчлэлтийг хүргэх.
- Апп-ийн аюулгүй байдлыг хангах, доголдлыг засах, чанарыг сайжруулах.
Мэдээлэл хуваалцах
Бид таны хувийн мэдээллийг зарж борлуулахгүй. Мэдээллийг зөвхөн дараах тохиолдолд хуваалцаж болно:
- Гишүүнчлэлийг баталгаажуулах эрх бүхий Холбооны албан тушаалтан (жишээ нь гишүүнчлэл шалгагч).
- Апп-ийг ажиллуулахад шаардлагатай найдвартай үйлчилгээ үзүүлэгчид (сервер, өгөгдлийн сан).
- Хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаас албан ёсоор шаардсан тохиолдолд.
Мэдээллийн хадгалалт ба хамгаалалт
Бид таны мэдээллийг зөвшөөрөлгүй хандалт, алдагдал, өөрчлөлтөөс хамгаалах үүднээс боломжит арга хэмжээг авдаг. Таны мэдээллийг үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хугацаанд болон хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.
Таны эрх
Та өөрийн хувийн мэдээлэлтэй холбоотойгоор дараах эрхтэй:
- Хувийн мэдээлэлдээ хандах, түүнийг засварлах.
- Бүртгэл болон холбогдох мэдээллээ устгуулахаар хүсэлт гаргах.
- Мэдээлэл боловсруулахтай холбоотой зөвшөөрлөө цуцлах.
Хүүхдийн нууцлал
Апп нь 18-аас доош насны хүмүүст зориулагдаагүй бөгөөд бид тэдний мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй.
Бодлогын өөрчлөлт
Бид энэхүү Нууцлалын бодлогыг үе үе шинэчилж болно. Өөрчлөлт орсон тохиолдолд шинэчилсэн огноог энэ хуудсанд тэмдэглэнэ.
Холбоо барих
Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү:
"Монголын Үйлдвэрлэлийн Геологчидын Холбоо" ГҮТББ
И-мэйл: Coordinator@monseg.mn
Вэб: www.monseg.mn
